Хуралдаанаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 17 төлөөлөгчийн зүгээс дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.2 дахь заалтад заасны дагуу огцруулах тухай саналыг өргөн барьсан.
Тус саналыг хүлээн авч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65.2 дахь хэсэгт заасны дагуу 15 хоногийн дотор Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаараа хэлэлцлээ.
Асуудлыг хэлэлцээд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.4.4 дэх заалтад заасны дагуу Хурлын нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дүүргийн Засаг даргыг огцруулах санал уламжлах тухай тогтоолын төсөл дэмжигдсэнгүй.
Энэ нь Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, тэдгээрийн баг хамт олон дүүргийг хөгжүүлэх “Хөгжлийн зураглал – 2030” бодлогын баримт бичигт туссан ажлуудыг үргэлжлүүлэн хийх, тогтвортой засаглал, хөгжлийг бүх шатандаа чухалчилж байгааг харуулсан шийдвэр боллоо гэж Хурлын даргын хувьд үзсэн юм.
Үүний дараагаар, Баянзүрх дүүргийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч нарын санаачлан оруулж ирсэн бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэлэлцэж олонхын саналаар дэмжлээ. Ингэснээр улс орны ирээдүйн хөгжлийн үндэс болсон бяцхан иргэд илүү аюулгүй орчинд сурч, хөдөлмөрлөж, амьдрах боломж бололцоогоор хангагдана гэж үзжээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …