Иргэн Э.Одбаярын “Odbayar Demos.mn” нэртэй пэйж хаягт “…Иргэн Э.С-г санаатайгаар дайрч, тусламж үзүүлэлгүй хэргийн газраас зугтжээ. МАН-ын гишүүн М.Б /ЕС-ын хүн/ хамаарал бүхий этгээд тус хэргийг үйлджээ…” гэсэн мэдээлэлд дурдагдсан иргэн Д-д холбогдох хэргийг Дорнод аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр шийдвэрлүүллээ.
Тодруулбал, иргэн Д нь 2021 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн С, Т, Ч нарыг тээврийн хэрэгслээр дайрч алахыг завдсан, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, мөн М, О, Э нарын нэр бүхий 9 иргэн бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж бусадтай зодолдон, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 /Хүнийг алах/, 20.16 дугаар зүйлийн 1 /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс тус хэргийг 2023 оны 3 дугаар 31-ний өдөр хянан хэлэлцээд, иргэн М, О, Э нарын нэр бүхий 9 хүнийг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцон хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, иргэн Д-г олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …