Албан үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байрандаа ёс зүйгүй үйлдэл гаргаж сахилгын шийтгэл хүртэж байсан Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбаатар гэгч дахин асуудал үүсгэж эхэлжээ. Тодруулбал, тэрбээр сургуулийн алба хаагчидтай зүй бусаар харьцаж, мөн сургуулийн төсөв санхүүжилтийг хувьдаа завшсан байж болзошгүй зэрэг асуудлаараа багш нараасаа гомдол сонсох болсныг эх сурвалж мэдээллээ.
Өнгөрсөн онд албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Төрийн албаны хууль тогтоомжийг баримтлан ажиллах, ёсзүйтэй байх талаар БСШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас “банга” хүртээд байсан түүнийг энэ удаад ямар асуудлууд дагуулсныг бид нэхэн сурвалжиллаа.
Нэгдүгээрт, хоёр жил гаруйн хугацаанд сургуулийн спорт заалыг хувь хүн болон албан байгууллагуудад түрээслэн орлого олж байсан. Гэрээгүй, орлогыг бэлнээр авч, зарцуулалтын зарлагын падан үйлдээгүй, хувь хүний дансанд орлогыг төвлөрүүлж захиран зарцуулж байсан г.м.
Хоёрдугаарт, Усан бассейнтай холбоотой зөрчлүүд. Төлбөртэй үйлчилгээ үзүүлсэн орлогыг сургуулийн нэмэлт орлогын дансаар биш усан бассейн спорт цогцолборын зохион байгуулагч хувь хүний дансаар хураан авч, дур мэдэн захиран зарцуулсан. Нэг ёсондоо ямарч санхүүгийн баримт байхгүй гэсэн үг.
Гуравдугаарт, автомашины зогсоол. Сургуулийн мэдлийн автомашины зогсоолыг түрээслүүлдэг. Төрийн өмчийг хувь хүнтэй тохиролцож хувьдаа орлого олох хэрэгсэл болгож ашигладаг гэхчлэн олон асуудлуудыг энд онцолж байна. Гэхдээ энд дурьдагсан мэдээлэл бол зөвхөн өнгөц төдий зүйл. Цааш ухвал олон зөрчлүүд ар араасаа хөврөх аж.
Адаглаад шинээр орон тоо бий болгож өөрийн найз нөхдөө авч ажиллуулдаг нь Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль, дүрэм тушаалыг зөрчиж байгаа нэг хэлбэр юм.
Сургуулийн багш, ажилчдын зарим төлөөлөл энэ мэт ёсзүйгүй, хууль зөрчсөн үйлдлүүдийг удаа дараа эсэргүүцэж, салбар яаманд хандаж байгаа ч дорвитой шийдэлд хүрэхгүй өнөөг хүрчээ.
Эргэн мэдээлнэ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …