Баянгол дүүргийн ИТХ хуралдаж, Засаг дарга Ө.Сумъяабаатараа огцруулаад байгаа. Хоёронтоо огцорсон Ө.Сумъяабаатарыг энэ удаад жинхэнээсээ явуулах сурагтай. Мөн түүний оронд хэн очих вэ гэдэг яриа аль хэдийнэ дэгджээ.
Эх сурвалжийн мэдээллээр, Баянгол дүүргийн Засаг дарга Ч.Мэндбаяр болох тохироонд хүрсэн гэх. Тэрбээр, Баянгол дүүргээс 2020-2024 онд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Сонгогдохоосоо өмнө Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн дарга хийж байжээ. Харин төлөөлөгч болсныхоо дараа Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргаар томилогдсон ч зарим асуудлаас болж хуулийн байгууллагад шалгагдах болсон гэдэг.
Тодруулбал, 2022 оноос хойш өнөөдрийг хүртэл түүнийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж айл өрх, аж ахуй нэгжийн усны төлбөрт илүү бичилт хийж төрөөс мөнгө завшсан байж болзошгүй хэргээр шалгасаар байгаа аж.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …