Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр Гэрлэх ёслолын өргөөний нээлт боллоо. Тус арга хэмжээний хүрээнд 8 хүүхэдтэй 48 жилийн турш хамтын амьдралыг бий болгосон 2 хосын Алтан хуримыг зохион байгуулж хүндэтгэл үзүүллээ.
Мөн дүүргийн 31 дүгээр хорооны залуу хосын хуримын ёслол болж, нийт 100 гаруй зочид төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна.
Ташрамд хэлэхэд, Энэхүү гэрлэх ёслолын өргөөг Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын санаачилгаар Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ойг тохиолдуулан байгуулсан юм. Ашиглалтад оруулснаар дүүргийн иргэдэд гэр бүлийн хөгжлийн чиглэлээр томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, мэргэжлийн гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй олгох, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл өгөх зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
СХД-ИЙН ИТХ-ЫН ДАРГА Б.ХУЯГБААТАР:
Хаврын дунд сарын шинийн найман, Балжиннямтай бэлгэтэй сайн өдөр Сонгинохайрхан дүүргийн “Гэрлэх ёслолын ордон” албан ёсоор үүдээ нээлээ.
Сонгинохайрхан дүүрэг 340 мянга гаруй иргэнтэй. Хуримын ордонд очиж гэрлэлтээ батлуулах, нэг насныхаа дурсамжийг үлдээхэд иргэд их цаг хугацаа зарцуулж, оочир нь олдохгүй байх асуудлууд гардаг. Тэгэхээр бид энэ үйлчилгээг дүүрэгтээ ойртуулсандаа баяртай байна.
Энэхүү Төр захиргааны нэгдсэн байр ашиглалтад ороод 1 жил гаруй хугацааг өнгөрч байна. Энд Сонгинохайрхан дүүргийн бүх төрийн байгууллага үйлчилгээгээ нэгтгэж, ард иргэддээ үйлчилж байна. Үүний нэг бол “Хуримын ёслолын ордон”. Мэдээж Монгол ахуй болон үндэсний өв уламжлалаа хадгалж засал чимэглэлийг хийсэн.
НИЙСЛЭЛИЙН ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДНЫ ЁСЛОЛ УДИРДАГЧ Б.АМГАЛАН:
Өнөөдрийн энэ бэлгэтэй сайхан өдөр Сонгинохайрхан дүүрэгт маань “Гэрлэх ёслолын өргөө” хэмээх нэгэн сайхан өргөө нээгдэж байна. Энэ өргөөний нээлтэд Нийслэлийн Гэрлэх ёслолын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, анхлан гэр бүл болж байгаа хосуудын хуримын ёслолыг удирдан зохион байгуулахаар хүрэлцэн ирлээ. Үнэхээр бэлгэшээлтэй байна. Цаашлаад, дүүргүүд Иргэний танхим, Гэрлэх ёслолын ордонтой болж байгаад маш их баяртай байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …