Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, Эгийн голын усан цахилгаан станцын асуудлаар ОХУ ЮНЕСКО-д гомдол гаргасан байгаа. Үүний дагуу Эрчим хүчний яамны захиалгаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэхээр гадаадын компани хөлсөлсөн. Үр дүн гарсан. Энэ асуудлыг ЮНЕСКО-д хүргүүлнэ. ОХУ-ын талд урьдчилж хүргүүлсэн байгаа. Энэ асуудал шийдэгдсэний дараа Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг эрчимжүүлэх талаар хөөцөлдөж эхэлнэ.
Таван толгойн усан цахилгаан станцын тухайд өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар тендер зарлах эрх зүйн орчныг бий болгох тогтоолын төсөл оруулсан. Сайд нар хэдэн төрлийн санал гаргасан. Тиймээс дахин нэг долоо хоног хойшлуулж, сайд нар байр сууриа нэгтгэх шаардлага үүссэн. Тиймээс дөрөвдүгээр сарын 4, 5-ны Засгийн газрын хуралдаанаар шийдэж, дараа нь тендер зарлах юм гэлээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …