Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийг огцруулах асуудлыг Б.Пүрэвдаваа, Т.Батцогт тэргүүтэй дүүргийн АН-ын төлөөлөгчид хөндөж олон нийтэд мэдээлэл хийсэнтэй холбоотой дараах тайлбарыг хүргүүлье.
1. Төлөөлөгч Т.Батцогтын хэлснээр өнгөрсөн 2.5 жилийн турш Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийг ажлаа хангалтгүй хийсэн гэж үзэж огцруулна гэжээ. Үүнд тайлбар хэлэхэд Б.Пүрэвдаваа, Т.Батцогт нарын төлөөлөгчид 2012-2020 онд Баянзүрх дүүрэгт Засаглаж байсан. Тэр хугацаанд онцлох ямар ажил хийж, дүүрэг хөгжсөн юм бол гэдгийр асуумаар байна.
2. Б.Одбаяр төлөөлөгчийн хэлснээр Баянзүрх дүүрэг 300, 400 мянган хүн амтай гэж ярьдаг хэрнээ дүүргээ хэдэн хүн амтайг мэдэхгүй гэж хэлж байна. Үүнд тайлбар хэлэхэд хэрэв Баянзүрх дүүргийн хүн амын тоо мэдээг харахыг хүсвэл www.bzd.ub.gov.mn веб хуудсаар нэвтэрч дүүргийн өрх, хүн амын тоо, холбогдох мэдээллийг шууд харах боломжтой.
3. Б.Одбаяр төлөөлөгч нь мөн хэлэхдээ дүүргийн 28 хороог хувааж 43 болгож шинээр 15 хороо хуваах асуудлыг Баянзүрх дүүргийн Засаг дарга хийж, шинээр 15 хорооны Засаг дарга томилсон, хэсгийн ахлагч, төсөв мөнгө гээд ярьж байна. Үүнд тайлбар хэлэхэд Төрийн үйлчилгээг иргэн бүрд түргэн шуурхай хүргэх нь бидний үүрэг. Энэ ч утгаараа Коронавирусын цар тахлын үед эмнэлгийн хүртээмж иргэн бүрд хүрэхэд хүндрэлтэй байсныг засч шинээр 15 хороо хувааж Баянзүрх дүүрэг нийт 43 хороотой болсон. Баянзүрх дүүрэгтэй хүн ам, газар нутгийн хувьд ижил Сонгинохайрхан дүүрэг ч мөн адил энэ жишгээр өнөөдөр 43 хороотой үйл ажиллагаа явуулж байгаа. Ингэснээр иргэдэд эрүүл мэндээс эхлээд төрийн анхан шатны үйлчилгээ түргэн шуурхай хүрэх боломж бүрдсэн. Нэмж хэлэхэд Одбаяр төлөөлөгч хороо хуваах саналыг Баярмөнх даргатай хүмүүс анх гаргаж шийдвэрлэсэн мэтээр ярьж. Анх үүнийг Б.Пүрэвдаваа, Т.Батцогт төлөөлөгч нар гаргаж албажуулсан ч хэрэгжүүлээгүй байсан. Үүнийг өнөөдөр Засаг дарга Н.Баярмөнх болон дүүргийн төлөөлөгчид ажил болгож ээлжит хуралдаанаар хэлэлцэж нийслэлийн ИТХ-руу санал хүргүүлсэн гэдгийг та бүхэн ойлгоорой.
4. Г.Далайцэрэн төлөөлөгч бас нэг зүйл хэлсэн. Үүнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх коронавирусын үед төрийн албанд шууд ах дүү, хамаатан саднаа шууд бусаар томилсон талаар хэлж байна. Мөн Баянзүрх дүүргийн 26-р хороонд хөл хорио тогтоож Г.Отгонбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар ярьжээ. Үүнд тайлбар хэлэхэд тухайн үед дүүргийн 26-р хорооны Засаг дарга Г.Отгонбаатар нь тодорхой шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, тэтгэмж авахыг хүссэн. Ингээд тэрээр албан ёсоор өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байсан ч гэсэн Коронавирусын хөл хориог далимдуулж өөрийн нэр хүндээ өсгөх зорилгоор иргэдийг төөрөгдүүлэх замаар намайг хөл хорин барин ажлаас чөлөөллөө гэж тэр хавиар нэг үймээн болгож байсныг та бүхэн санах биз ээ. Холбогдох баримтыг зургаар хавсаргалаа.
5. Төлөөлөгчид Засаг дарга Н.Баярмөнх яагаад Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн асуудлыг хөндөхгүй байгаа талаар ярьж байна. Та бүхэн санаж байгаа бол 2020 оны Орон нутгийн сонгуулийн өмнө хэвлэлийн хурал хийж буй төлөөлөгчид өөрсдөө дүүргийн Засаг даргын тамгын газрыг Хүүхдийн эмнэлэг болгоно гэж утгаар нь “ПОП”-орч байлаа. Тэглээ ч дүүргийн Нэгдсэн эмнэлэг барих асуудал бол дүүргийн Засаг даргын эрх мэдлийн асуудал биш. Учир нь газар чөлөөлөхөөс эхлээд эмнэлэг байгуулах төсөв, хэрэгжүүлэх төслийн хөрөнгийг улсын төсвөөр, Засгийн газраас шийддэг. Энэ хүрээнд Засаг дарга Н.Баярмөнх сургууль, цэцэрлэг, Нэгдсэн эмнэлгийн асуудлыг Засгийн газрын гишүүдэд тавьж, дүүрэгт урьж ажиллуулсан. Үүний үр дүнд тодорхой шийдвэрүүд Засгийн газраас гарч, ажил хэрэг болж байгаа. Энэ талаар хэвлэлийн хурал хийж буй төлөөлөгчид ойлголтгүй улмаас олон нийтэд хөөсөн мэдээлэл өгсөнд харамсалтай байна.
Эцэст нь хэлэхэд эрхэм Ардчилсан намын төлөөлөгчид өө. Та бүхэн яагаад 2012-2020 оны хооронд дүүрэгт засаглаж байхдаа дээр дурдсан шиг хөгжил дэвшил, лаг лаг зүйлсээ хийгээгүй хэрнээ одоо хийж байгаа нэгнээ амь тэмцэн байж харлуулж, унагаах гэж улайрна вэ? Наад нэг хийдэг улс төрөө тэр төрийн ордондоо хийхгүй, яагаад анхан шатны дүүрэг орон нутгийг улс төржүүлж иргэдээс сонгогдохдоо дүүргээ хөгжүүлнэ гэсэн амлалтдаа хүрэхгүйгээр жадлан эсэргүүцэж байна вэ? Үнэндээ та бүхний ярьсан зүйлд ямар ч утга алга, та бүхэнд ч мэдлэг алга. Хэсгийн ахлагчийг 800.000 төгрөгийн цалин авдаг л гэнэ. Яг үнэндээ тэд чинь 560.000 төгрөгийн цалин авдаг шүү. Мөн яагаад та нар яриа өгөх болгондоо төрийн алба хаагчдыг хэн нэгний томилгоо, хэн нэгний гар хөл болгож ярьцгаана вэ? Энэ хортой ярианаас чинь болж төрд салхи оруулах залуусын тоо улам бүр багасч, иргэдийн төрд итгэх итгэл алга болж байгааг та бүхэн ойлгож байна уу? Ингэж агаараар нисэхийн оронд ядаж сонгогдсон хорооны иргэдтэйгээ уулзаад ямар тохижилт хийх үү? аль замыг засах уу? гээд жаахан сэтгэл гаргаж ажиллахгүй бол Улаанбаатар хотын 9 дүүргээс Баянзүрх дүүрэг хөгжлөөрөө 9-т байгаа чигээр явсаар иргэд нь хогондоо дарагдсан, ядуу зүдүү амьдарсаар дуусах болно шүү.
Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан хүний хувьд хүн бүр үнэнийг мэдэх ёстой гэж үзэн анх хороо хуваах холбоотой санал хэн, хэзээ гаргасан, өөрийгөө хөл хориогоор далимдуулж огцорсон гэж ярьж буй төлөөлөгч яг бодит байдал дээр ямар зүйл ярьсан талаар баримтыг зургаар орууллаа.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …