Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулийн 150 мянган оюутны төлөөлөл 1000 орчим оюутантай уулзалт хийсэн. Ерөнхий сайд оюутнуудад тулгарч буй дараах асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэйг тодорхойлжээ.
- Оюутнуудын эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж
- Боловсролын зээлийн сангийн олголт, хүртээмж, ил тод байдал
- Оюутан цэрэг хөтөлбөр
- Оюутны дотуур байрны чанарыг дээшлүүлэх
- Их дээд сургууль, коллежийн багш нарын ёс зүйн асуудал
- Оюутнууд цагийн ажил хийхэд хөдөлмөрийн мөлжлөг байна
- Номын сангийн хүртээмж, ажиллах цагийн хуваарь
- Автобусны картны хүрэлцээ, хүртээмж
- Оюутан сайн дурын хөдөлмөр эрхлэхэд кредит тооцох боломж
Ерөнхий сайд эдгээр асуудлыг шийдвэрлэх боломжийг судлах үүргийг салбарын сайдад өгчээ. Тиймээс цахим e-student платформыг бий болгосноор оюутантай холбоотой төрийн үйлчилгээг авах боломжтой болсон. Автобус, эрүүл мэнд, боловсролын зээлийн талаарх үйлчилгээ зэргийг цахимаар авах боломжтой болсон. 140 мянган оюутны 10 гаруй мянга хүрэхгүй нь эрүүл мэндийн даатгал төлдөг. Тиймээс ЭМД-аа төлөөгүй ч оюутан нэг удаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд оролцох боломжийг олгоно.
Өнгөрсөн хугацаанд нэг сая гаруй хүүхдэд Боловсролын сангаас зээл олгосон. 230 оюутан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчил гаргаж, улсад 10 гаруй тэрбум төгрөгийн бодит эрсдэлтэй байна гэв.
Өнгөрсөн жилээс эхлэн 130 сумд зарлагдсан ЭЕШ шалгалтаар гурван хичээлд өндөр оноо авсан оюутныг нэг жил хэлний курст сургаад дэлхийн их дээд сургуульд сургах ажиллагаа энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулна. Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт магистр, докторын зэрэгт горилох оюутнуудыг хамруулна.
Өнгөрсөн хугацаанд хардлага, хэл ам дагуулсан тэтгэлэг бол Дэлхийн шилдэг 100 хөтөлбөр бөгөөд үүнд Монголоос 600 гаруй оюутан явсан. Энэ хөтөлбөр сүүлийн 3 жил хэрэгжээгүй, журамд өөрчлөлт орсноор Дэлхийн шилдэг 50 гэж өөрчилж, тухайн сурах сургуулиас тодорхой тэтгэлэг авч, Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх эрэлттэй мэргэжил сонгосон, өөрийн хамран сургах тойрогтоо сурсан байх шаардлагатай гэсэн шалгуурыг тавьж байна. Тиймээс цаашид гадаадын тэтгэлэгт, Ерөнхийлөгчийн тэтгэлэг, Ерөнхий сайдын тэтгэлэг, Дэлхийн шилдэг 50 гэсэн гурван төрлийн тэтгэлэг байна.
Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэлийг и-монголиа платформоор бүртгэдэг болсноор ил тод болсон. Энэ жилээс эхлэн 1500 оюутан хамрагдаж байна. Оюутны хөдөлмөрийн мөлжлөгийг халж, уян хатан цагаар ажиллах гэх мэт журамд өөрчлөлт оруулна. Ажил хийдэг оюутнуудтай ААН хөдөлмөрийн гэрээ хийдэггүй, аман гэрээ хийж өдөрт 8 цаг ажиллах болзол тавьдаг. Энэ нь ямар ч боломжгүй. Өмнө нь батлагдсан Оюутан цагаар ажиллах журамд өөрчлөлт оруулж Засгийн газарт шийдвэрлэх, МХАҮТ-тай хэлэлцээр хийж оюутны ажиллах цагийн хуваарь, нэг цагийн хөлсийг зах зээлийн дунджаас өсгөх боломжийн талаар хэлэлцэнэ. Улаанбаатар хотод байгаа нийтийн номын сангуудыг 24 цагаар шат дараатай ажиллуулна.
Өмнө нь оюутан нийтийн тээвэрт сард 44 удаа үнэгүй зорчдог байсныг 22 болгожээ. Тиймээс үүнийг хуучин шиг нь болгож 44 удаа үнэгүй зорчих эрхтэй болгон сэргээлээ гэв.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …