Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 3 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.001, мөрдөн байцаалтын 2652 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 130, Өмчлөх эрхийн эсрэг 64, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, Авлига, албан тушаалын эсрэг 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4, Худал мэдээлэл тараах 2, Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах 1, Худал мэдээлэл тараах 1, нийт 229 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:
– Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Гадаад худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан А нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нийт 678.132 ам.долларын хахууль авсан, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
– Дундговь аймгийн прокурорын газраас иргэн тус аймгийн Баянжаргалан сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц, сумын Засаг даргын орлогч З, мэргэжилтэн А.О, Д.А, Б.О, тамгын дарга Д нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлан ажиллаагүй, шаардлага хангаагүй гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, бусдад давуу байдал бий болгож Орон нутгийн хөгжлийн сан, Байгаль орчин хамгаалах санд хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
– Баян-Өлгий аймгийн прокурорын газраас иргэн А нь насанд хүрээгүй М-д садар самууныг сурталчилсан кино, дүрс бичлэгийг үзүүлж, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 16.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
– Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас иргэн Н нь тус сумын Цагдаагийн хэлтсийн замын зохицуулагч, цагдаагийн ахмад М-ийн нэр төрд халдсан, илт худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулж, тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь Сум дундын шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …