ОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 2022 оны хэд хэдэн иргэн, аж ахуй нэгжид Богдхан уулын дархан цаазат газарт газар эзэмших эрхийн зөвшөөрөл олгосон гэх баримт цахим орчинд түгжээ. Сайд Б.Бат-Эрдэнийн тушаалаар газар эзэмших зөвшөөрөл авсан иргэдийн нэрсийн жагсаалтад “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдын нэр байна.
Улсын тусгай хамгаалалттай газарт газар эзэмших эрх олгосон сайдыг олон нийт шүүмжилж байгаа бөгөөд дээрх мэдээлэлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариу тайлбар өгч байна.
“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хэн нэгэнд газар бэлэглэх ямар ч боломжгүй. Ер нь олгох газар ч байхгүй.
Дуучин Д.Болдын хувьд 7 жилийн өмнө Нүхтийн аманд хаус худалдаж авсан. Үл хөдлөхийн гэрчилгээ нь гарсан. Иргэний болон бусад хуулиар газар олголт хийсэн.
Тэгэхээр төр өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах зохицуулалттай. Өөрөөр хэлбэл түүнд би 2751 мкв газар олгосон зүйл байхгүй. Бэлэглэсэн зүйл байхгүй. Хүний үл хөдлөх хөрөнгө хуулиар баталгаажсан учраас энэ хууль, журмыг л барьж ажиллаж байгаа гэсэн үг.
Зайсангийн уугуул иргэдийн газар олголттой холбоотой маргаантай асуудал бий. Намайг сайд болсноос хойш 174 иргэний асуудал гарч ирсэн. Аав, ээж минь энд амьдарч байсан. Тэд дөрвөн хүүхэдтэй. Одоо дөрвөн хүүхэд нь бүгд газар авах ёстой гэдэг асуудал гарч ирсэн. Үүнийг бид боломжгүй гэж үзсэн.
Ингээд ажлын хэсэг байгуулагдаад “Зайсангийн иргэд” ТББ өөрсдөө оролцоод бид 74 иргэний асуудлыг шийдсэн. Эхлээд 13 иргэнд, үүний дараа 61 иргэнд газар олгосон. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр газар олголт зогссон. Ингээд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш нэг ч газар олголт хийгдээгүй” гэлээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …