АНУ-ын тагнуулын MQ-9 Reaper дрон Хар тэнгисийн орчмимд Оросын Су-27 сөнөөгч онгоцнуудтай тулгарсны дараа усанд унажээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам тухайн үйл явдлыг үгүйсгэж, дрон Крым руу чиглэн ниссэн гэж мэдэгджээ. Харин АНУ-ын Европын командлал “Энэ явдал гуравдугаар сарын 14-ний өглөө Оросын хоёр Су-27 онгоц АНУ-ын Агаарын цэргийн хүчний дроныг “аюултай нөхцөл байдалд мэргэжлийн бус аргаар саатуулсан” гэж мэдэгдэв.
Өглөөний 07:03 цагт Су-27 онгоцнуудын нэг нь MQ-9 дроны сэнсийг гэмтээсний улмаас АНУ-ын хүчин дроноо усанд унагаахаас өөр аргагүй болсон гэж мэдэгдэлд дурджээ. “Мөргөлдөхөөс өмнө Су-27 онгоцнууд хэд хэдэн удаа түлшээ асгаж, MQ-9 онгоцны урдуур увайгүйгээр, байгаль орчинд аюултай, мэргэжлийн бус байдлаар ниссэн. Энэ үйлдэл нь аюултай, чадваргүй, мэргэжлийн бус байдлыг харуулж байна” гэж АНУ-ын арми мэдэгдэв.
АНУ-ын Европын командлал мөн MQ-9 Reaper тагнуулын нисгэгчгүй онгоц олон улсын агаарын орон зайд “хэвийн ажиллагаатай” байсан бөгөөд Оросын нисэх онгоц саатуулж, унагаснаар MQ-9 сүйрсэн гэж мэдэгджээ. “Оросуудын энэ аюултай, мэргэжлийн бус үйлдэл нь хоёр онгоцыг ч сүйрүүлэх шахлаа” гэж Европ, Африк дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний командлагч Жеймс Б.Хеккер мэдэгдэв.
Харин Оросын Батлан хамгаалах яамны телеграм сувагт тус үйл явдлын талаар өөр нэгэн мэдэгдэл гаргажээ. Тус агентлаг нь дрон Оросын онгоцтой биечлэн тулгарсан гэх мэдээллийг үгүйсгэж, “цэргийн тусгай ажиллагаа”-ны үед Оросын зарласан бүсийн хилийг дрон зөрчсөн гэж мэдэгджээ.
ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов “Энэ төхөөрөмжийн байршил заагч дамжуулагч нь унтраалттай байсан. Мөн цэргийн тусгай ажиллагаа явуулах зорилгоор тогтоосон агаарын орон зайг ашиглах түр дэглэмийн бүсийн хил хязгаарыг зөрчсөн. Энэ бол жинхэнэ өдөөн хатгалга гэж бодож байна” гэж мэдэгджээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …