Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга, доктор М.Өлзийбатаас тодрууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хот болон түүний бүс орчмын бүсэд газар хөдлөлтийн идэвхжил өмнөх жилүүдээс харьцангуй өндөр байгаа. Энэ талаар сүүлийн арваад жил ярьж танилцуулж байна.
2005 оноос эхлээд Улаанбаатар хот болон бүс орчмын нутагт болж буй газар хөдлөлтийн тоо эрс нэмэгдсэн. Үүний дагуу судалгаа хийхэд Улаанбаатар хот орчмыг тойрсон зургаан идэвхтэй хагарал байдгийг илрүүлсэн. Сүүлд нь Японы эрдэмтэд судалгаа явуулж нэг хагарал нэмж илрүүлсэн байдаг.
Идэвхтэй хагарал гэдэг нь хэдэн арван мянган жилийн болсон өмнө хүчтэй газар хөдлөлтийн ул мөр гэсэн үг.Идэвхтэй хагарлуудыг илрүүлээд, газар хөдлөлт болж байгаа процессуудыг судалж байгаа.
Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог болсон. Ялангуяа сүүлийн жилүүдэд болж буй хүнд мэдрэгдэхүйц газар хөдлөлтийн тоо үүнийг батлан харуулж байна. Урд нь Хөвсгөл, Говь-Алтайд өөр газарт болсон газар хөдлөлтийн чичиргээ бага зэрэг мэдрэгддэг байсан бол одоо тус аймгийн хотуудад газар хөдөлдөг болж, оршин суугчдыг сандаргасан.
Тэгэхээр нэгэнт ийм нутаг дэвсгэрт амьдарч байгаагийн хувьд гамшгаас урьдчилан сэргийлсэн арга хэмжээ авч, гамшгийг тооцож, шинжлэх ухааны үндэслэлд суурилан хотоо төлөвлөж, байшин барилгаа барихгүй бол ямар гамшиг үүсдэгийг сая Туркийн газар хөдлөлт харууллаа.
Үүний дагуу японы эрдэмтэд ирээд, ийм хэмжээний газар хөдлөлт үүсвэл Улаанбаатар хотод ямар дүр зураг үүсэхийг тооцоолох судалгааны ажлыг гурван жилийн турш явуулсан. Судалгааны дүнгээс харахад тус голомтод магнитуд нь 7.5-тай газар хөдлөлт болоход Улаанбаатар хот гамшигт бэлэн биш гэсэн. Өөрөөр хэлбэл
- Улаанбаатар хотын нийт барилгажилтын 20-30 хувь нь эвдэрч, хүн амьдрах боломжгүй байдлаар сүйднэ.
- Гэр хорооллын ил гал, цахилгааны сүлжээнээс болж Улаанбаатар хот гал түймрийн аюулд өртөнө гэдгийг эрдэмтэд тооцоолж өгсөн.
Тэгэхээр эдгээр эмзэг байдалд тооцоолол гаргах хэрэгтэй юм. Газар хөдлөлтийн аюул болох юм байна гэж бүх юмандаа бэлдэж, хот төлөвлөлт, байшин барилга барихдаа тооцоолохгүй л бол гамшиг хэзээ ч ирж болно. Дэлхийн түвшинд өнөөдөр газар хөдлөлт хэдэнд болохыг тооцоолж хэлж чадахгүйгээс хойш бэлтгэл ажил, гамшгийн хохирлыг бууруулах тал дээр ажиллах ёстой” гэлээ
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …