Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Турк Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолутай албан ёсны хэлэлцээ хийв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн сард Туркийн зүүн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний амь нас хохирч, ихээхэн гарз хохирол учирсанд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс дахин эмгэнэл илэрхийллээ.
Монгол Улс “гуравдагч хөрш” Турк Улстай хөгжүүлж буй харилцаандаа онцгой ач холбогдол өгч, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэхийг эрмэлзэж байдгаа тэмдэглэв. Улмаар хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааны түвшнийг ахиулж, “стратегийн түншлэл”-д хүргэх, ирэх жил тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг угтуулан дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Монгол, Туркийн худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх чиглэлээр 10 жилийн өмнө тавьж байсан зорилтоо талууд бүрэн хэрэгжүүлж, 110 сая ам.долларт хүргээд байгаа. Цаашид 2 дахин өсгөх, 200 сая ам.долларт хүргэхэд санал нэгдлээ.
“Хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих, хамгаалах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэх, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулахаар мөн тохиролцов.
Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд тулгамдаж байсан тээвэр, логистикийн асуудлыг талууд шийдвэрлэсэн бөгөөд хоёр орны агаарын тээвэрлэгч компаниуд Улаанбаатар-Истанбул хооронд долоо хоногт өдөр бүр, Улаанбаатар-Анкара, Анталья хооронд долоо хоногт 5 удаа шууд нислэг үйлдэх боломжтой болсон. Энэ нь иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, бизнес харилцааг идэвхжүүлэх, аялал жуулчлалыг дэмжихэд чухал гэдгийг онцоллоо.
Монгол Улсын хөгжлийн урт, дунд хугацааны бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон Турк Улсын “Туркийн зуун” хөгжлийн бодлого, зорилтуудыг харилцан уялдуулж, хоёр улсын харилцааны бэлэг тэмдэг болохуйц томоохон бүтээн байгуулалтын төсөл хамтран хэрэгжүүлэх талаар ярилцав.
Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих хүрээнд төлөвлөж буй төсөл тухайлбал, “Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулах” зэрэг томоохон төсөлд Турк Улс оролцох боломж байгааг танилцууллаа.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …