Хөгжлийн Банкны гурав дахь шатны өнөөдрийн сонсголд “Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төсөл”-ийн асуудлыг хэлэлцэж байна. Уг зээлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшааг “Ховд хаан бирж” компанитай холбогдуулан гэрчээр дуудсан.
Түр хорооны гишүүд, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас асуулт асуув.
Э.Батшугар: Та зээлээ эргүүлж төлсөн үү. Төсөл нь хэрэгжсэн үү, хэрэгжээгүй бол ямар шалтгаанаар хэрэгжээгүй вэ?
-Би иргэн байхдаа “Ховд хаан бирж” гэдэг компаниар дамжуулж 2014 онд зээл авч, 2019 онд иргэн байхдаа төлж дуусгасан. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бодлогын зээлийн асуудал яригдаж, Ховд аймагт арьс шир, ноос ноолуурын үйлдвэр эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зориулалтаар арилжааны банкаар дамжуулж авсан. Тэр, иргэн, ААН-ийн хүлээх үүргийн хүрээнд энэ үйл ажиллагаа явагдаж байсан. Гэтэл төрийн хүлээх үүрэг хэрэгжээгүйгээс одоог хүртэл энэ төсөл хэрэгжээгүй.
2016 оны улсын төсөвт хоёр тэрбум төгрөг тавьсан ч 2017 оны төсөв дээр царцаасан. 2018 онд дахиад таван тэрбум төгрөг тавьсан. Ийм нөхцөл байдлаас шалтгаалж энэ асуудал яваагүй гэдгийг хариуцлагатай хэлье. Энэ асуудалд улс төрийн болон хувийн шалтгаанаар хандаж байсан нэг л хүн байдаг.
Үйлдвэрийн барилга 4650 мкв барилга барьчихсан. Тоног төхөөрөмж захиалаад 600 сая төгрөгийн барьцаа тавьсан. 2019 онд зээлийн хугацаа ч дууссан. Нийт найман тэрбум төгрөгийн төлөлт хийсэн. Үүнээс хүү, алдангид 2 тэрбум төгрөг, үндсэн зээлд 2.3 тэрбум төгрөг, барьцаа хөрөнгийн хангалтаар 3.9 тэрбум төгрөгийг төлсөн.
Б.Энхбаяр: “Ховд хаан бирж” компани 2014 оны хоёрдугаар сард байгуулагдаад зургаан сарын дараа 6 тэрбум төгрөгийн зээл авчээ. Зээл авахаас өмнө ямар үйл ажиллагаа эрхэлдэг байсан бэ?
-Бодлогын зээл байсан учраас төсөл болон ТЭЗҮ-ийг боловсруулж, барьцаа хөрөнгөө тавиад зээлээ авсан.
Т.Доржханд: Сүүлийн 10 жилийн хугацаанд арьс шир, ноос ноолуурын үнэ өссөнгүй. Миний хувьд төслийг хангалтгүй гэж үзэж байна. Дэмжээд байхад энэ салбар яагаад босож ирэхгүй байна вэ?
-Би энэ салбарын хүн биш л дээ. Сайн сайхан зүйл хийе гэж ороод баларсан хүн. Төрийн зүгээс бодлого, хөгжил ярьдаг ч түүнийгээ хэрэгжүүлдэггүй, тэнд байдаг хүмүүс улс төрийн зорилгоор аливаа ажлыг гацаадаг жишээ нь энэ байгаа юм.
Цэвэрлэх байгууламжийн барилгыг барихын тулд 8 тэрбум төгрөгийг төр гаргасан ч одоо хүртэл барьж дуусгаагүй. Төр сайхан бодлого ярьдаг тэрийгээ хэрэгжүүлдэггүйн жишээ нь энэ. 2012 онд төсвийн мөнгөөр цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж авч байсан. Энд 8 тэрбум төгрөгийг төр гаргасан. Би улс төр ярихгүй. Би хохирлоо гэж гоншгонохгүй. Гэхдээ иргэнийхээ үүргийг биелүүлээд зээлээ төлсөн.
Төрийн буруутай үйл ажиллагаанаас иргэн, ААН хохирсон бол яах вэ? Гацаасан төрийн байгууллагад хүлээлгэх хариуцлагын талаар ярих ёстой. Арьс ширний үйлдвэр бариагүйн 100 хувь бурууг малчид минийх гэж ярьдаг.
Ийм байдлаар ярьж байхад түр хорооны эрхэм гишүүд 10 жил гацсан төслийн талаар хэн ч ярихгүй байна. Би ярихаар ашиг сонирхлын зөрчилтэй болчихно. Өнөөдрийг хүртэл би юу ч ярихгүй явж байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …