УИХ-аас байгуулагдсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.14/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан З.Мэндсайханыг гэрчээр дууджээ. Гэвч тэрбээр Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаярт хандаж эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улс руу явж байгаа тул Хөгжлийн банкны сонсголд оролцох боломжгүй гэдгээ мэдэгджээ.
Түүнийг Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас авсан зээлийн хүрээнд гэрчээр дуудсан байна. Түүнчлэн сайд асан З.Мэндсайханаас гадна хоёр хүнийг гэрчээр дуудсан ч мөн л хүндэтгэх шалтгааны улмаас оролцох боломжгүй гэдгээ хэлжээ.
Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас 2021 онд 100 тэрбум төгрөгийн зээл авсан байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …