Цаг үе, нийгмээ дагаад бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байна. Өнөө цагийн залуучуудын хүсэл мөрөөдөл, хүрч болох өндөрлөг алс холоор хэмжигдэнэ. Өөрсдийгөө хүссэн чиглэлрүүгээ хөгжүүлж, түүгээрээ амжилт гаргах, үеийн залуустаа үлгэрлэх гэхчлэн бахархал болсон залуус энэ нийгэмд олширчээ. Одоо тэднийг бодлогын хэмжээнд дэмжих, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нь улам илүүгээр нэмэгдүүлэх, сурч хөгжих орчныг нь сайжруулах, оюутан ахуйгаас нь амжилтын үүд, гарцыг нь нээж чиглүүлэх гээд төр засгийн зүгээс болоод салбарын мэргэжилтэн, алба хаагчдын үүрэг хариуцлага тун их байна. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжлийг түүчээлэх учиртай өнөөгийн оюутан залууст ямар хэрэгцээ шаардлага байна, тэд боломжийг ашиглаж чадаж байгаа юу, нөгөөтэйгүүр төр засгийн байгууллагуудын зүгээс оюутан сурагчдад нээлттэй байж чаддаг уу зэрэг олон асуудлыг хөндөх цаг нь болжээ.
Тэгвэл нийслэлийн удирдлагуудын зүгээс их, дээд сургуулийн оюутан залуучууд руу чиглэсэн чөлөөт уулзалтыг өрнүүлээд эхэлсэн байна.
Уулзалтаар оюутнуудын санал бодлыг сонсож, гарсан саналуудаас бодит ажил хэрэг болгож албажуулахаас гадна салбар тус бүрээр нь төрийн байгууллагуудын төлөөлөл, удирдах албан тушаалтнуудыг нь татан оролцуулж байгаагаараа онцлогтой аж. Энэ удаагийн уулзалт СУИС-ийн салбар сургуулиуд болон бусад урлагийн сургуулийн оюутнуудын дунд амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, Улаанбаатар театр ОНӨТҮГ-ын дарга Ю.Гэрэлбаатар, Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн дарга Д.Индра, СТӨ-ний захирал Д.Ариунбаатар, Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр нар оролцож, өөрсдийн байгууллага дээр оюутнуудад олгож байгаа боломжуудаасаа хуваалцсан юм. Тухайлбал, урлаг соёлын тайз дэлгэц, кабинет өрөө, заалаар хангаж илүү нээлттэй байх боломжтой талаар дурьдлаа.
Мөн цаашид оюутан залуустай хамтарч ажиллах, цагийн ажлаар хангах, томоохон урлаг соёлын арга хэмжээнд татан оролцуулах, урамшууллын системийг бий болгох гэхчлэн оюутнуудад өөрийгөө хөгжүүлэх нөхцлийг хангах чиглэлээр олон талт боломжийг олгосон уулзалт болж өндөрлөв. Нийслэлийн удирдлагуудын зүгээс оюутнуудтай хийх энэхүү чөлөөт уулзалтаа долоо хоног бүрийн тогтсон нэг өдөр зохион байгуулж байх юм.
More from Боловсрол
🔴СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
🔴СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА https://www.youtube.com/watch?v=NVUD4zfGtz0
Э.ХҮСЛЭН 2023 ОНЫ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН РАПИД ТОГЛОЛТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО
Эдгээр өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират хотноо зохиогдож буй 2023 оны өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 20 өсвөрийн шатарчид …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 2020-2023 ОНЫ ХООРОНД ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРСОН СУРГУУЛЬ БОЛОН ӨРГӨТГӨЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Дүүргийн хэмжээнд 2020 онд 21 сургууль 24,550 хүүхдийн хүчин чадалтай үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2023 оны байдлаар 27 сургуульд …