Өнөөдөр үүрээр 03:00 цагаас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, АНУ-ын Тэргүүн хатагтай Жилл Байдены хамт жил бүр болдог Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал гардуулах ёслолыг Цагаан ордонд зохион байгуулж, 2023 онд тус шагналыг хүртэх болсон 11 бүсгүйн бахдам зориг, хүч чадал, манлайллыг өргөмжлөн шагнал гардууллаа. Монгол улсаас Бригадын генерал Г. Болор тус шагналыг хүртсэн юм.
Бригадын генерал Г. Болор нь Монгол Улсын зэвсэгт хүчинд 30 орчим жил зүтгэхдээ бусад эмэгтэйчүүдэд саад бэрхшээлийг давж шинэ үүд хаалга нээсэн олон шинэ замналын анхдагч болсон гавьяагаараа энэ шагналыг хүртэж байна. 2022 оны гуравдугаар сарын 18-нд Монгол Улсын зэвсэгт хүчний анхны эмэгтэй бригадын генерал цолтон болсноор Болор ахин нэг анхдагчийн эзэн болсон юм. Тэрээр 2010 онд Төв Африкийн Бүгд Найрамдах Улс болон Чад Улсад, 2013 онд Өмнөд Судан Улсад тус тус НҮБ-ын Төлөөлөгчийн газрын ажилтан болон Энхийг сахиулах ажиллагаанд томилогдсон анхны эмэгтэй штабын офицерээр ажиллаж, эмэгтэй алба хаагчид энхийг сахиулах ажиллагаанд оролцоход учирдаг янз бүрийн саадыг багасгахад өөрийн хичээл зүтгэлээрээ үлгэрлэсэн юм Одоо Бригадын генерал Болор Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын даргаар ажиллаж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны бүхий л салбарт жендэрийн тэгш байдлыг хангахад хувь нэмрээ оруулж байна.
Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал гардуулах ёслолын дараа Бригадын генерал Г. Болор хоёр долоо хоногийн хугацаатай IVLP буюу Олон улсын зочин манлайллын хөтөлбөрт оролцон Америк дахь өөрийн мэргэжил нэгтнүүдтэй уулзах юм. Тэрбээр Кливланд болон Лос Анжелес хотуудаар зочилж, салбарын мэргэжил нэгтнүүдтэйгээ холбоо тогтоон дэлхий даяарх охид эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх өөрийн төлөвлөгөө, санал санаачлагаа хуваалцана.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …