Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ оныг Монголд зочлох жил болгон зарласан. Бид жуулчдыг хүлээн авахад бэлэн үү? БНСУ-ын иргэд манай улсад ирээд воны картаараа үйлчлүүлэх боломжийг Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн. БНХАУ-ын иргэд Wechat өргөн хэрэглэдэг.
Шинэ нисэх буудал руу автобус тогтмол явуулахаар ярилцаж байна. Сөүл рүү хоёр талдаа сая хүрэхгүй төгрөгөөр нисдэг болно. Japan airline ирэх зургаадугаар сараас УБ-Токиогийн чиглэлд тогтмол нислэг үйлддэг болно. Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Кувейт улсад ажиллаж байна. Тус улстай болон АНУ руу шууд нислэг үйлдэнэ.
Жуулчдыг хүлээн авахаас өмнө хогоо цэвэрлэх, нүхэн жорлонгуудаа шийдэх, орон нутгийн зам дагуу амрах цэгүүд байгуулах шаардлагатай. Орон нутгийн зам дагуу үхсэн малын сэг зэм их байна. Эдгээрийг цэвэрлэх үүргийг аймгийн Засаг дарга нарт өглөө гэв.
Манай улс энэ онд нэг сая, ирэх онд 1.6 сая жуулчин хүлээн авахаар бэлтгэж байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …