Оюутан цэргийн бүртгэлийг ирэх даваа гарагаас буюу гуравдугаар сарын 6-10-ны хооронд авна.
Оюутан цэрэгт элсүүлэх журам:
- Улаанбаатар хотын их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан
- 2.8-аас дээш голч дүнтэй
- 2023 оны зургадугаар сарын 15-ны өдрөөр 18 нас хүрсэн байх
- Эрүүл мэндийн даатгал төлсөн байх. Эдгээр шаардлагыг хангасан оюутан И-Монголиа системээр хүсэлтээ явуулах боломжтой.
Бүртгэлийг гуравдугаар сарын 6-10-ны хооронд И-Монголиагаар дамжуулан цахимаар явуулна. Ингээд шаардлага хангасан хүүхдүүд гуравдугаар сарын 14-ны өдрөөс сургуулийнхаа харьяа дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр очиж бүртгэлээ баталгаажуулна.
Үүний дараа гуравдугаар сарын 20-ноос цэргийн албанд биеийн эрүүл мэндээр тэнцүүлэх эмнэлгийн үзлэгийг зохион байгуулна. Ингээд биеийн тамирын шалгалт өгнө. Гурван шатны сонгон шалгаруулалтад тэнцсэний дараа онолын сургалтад хамрагдах эрхээ олж авна. Онолын сургалтыг амралтын өдрүүдэд хоёр сарын хугацаанд зохион байгуулна хэмээн Батлан хамгаалахын яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадорж мэдээлсэн билээ.
Үүнд тэнцсэн хүүхдүүд зургадугаар сарын 15-наас эхлээд хоёр сарын хугацаатай хээрийн дадлага сургуулилалтад явна. Ингээд цэргийн тангаргаа өргөснөөр цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэж авдаг.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …