Эмэгтэйчүүдийн Snooker-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд Улсын Бангкок хотод үргэлжилж байна. 12 улсын 50 тамирчин оролцсон тэмцээний шөвгийн найм өчигдөр тодроход Монголын 28 настай Б.Нарантуяа багтлаа.
Шигшээ 32-т Энэтхэгийн тамирчныг 3-1 харьцаагаар хожсон Б.Нарантуяа шөвгийн 16-д гурван удаагийн дэлхийн аварга Хонконгийн Нг Он Ийг 4-2 харьцаагаар хожиж таамаг эвджээ.
Дэлхийн аваргад оролцсон Монголын дөрвөн тамирчны нэг, дэлхийн аваргад анх удаа оролцож буй тэрээр урьдчилсан шатанд 2017 оны мөнгөн медальт Видяа Пиллайг ялж шуугиан тариад байв.
Түүний шөвгийн наймын өрсөлдөгч нь дэлхийн чансааны 5-т бичигдэж буй Английн Жеми Хантерыг ялсан Тайландын Сирипапорн Нуантхамжам юм.
Тэмцээн Бангкокийн цагаар өнөөдөр 10:00 цагт үргэлжилсэн.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …