Төрийн өндөр албан тушаалтнууд яллагдагчаар татагдсан “Хөгжлийн банкны” гэх тодотголтой хэргийн шүүх хурал өнөөдөр Улаанбаатар чуулгын байранд эхэлсэн. Шүүх хурал хаалттай болсон бөгөөд яллагдагчдаас ирүүлсэн зарим саналын дагуу хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасан. Улмаар шүүх хуралдааны товыг ирэх сарын 17 хүртэл хойшлууллаа.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зүгээс “Хөгжлийн банкны” гэх тодотголтой хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулах санал гаргасан юм.
Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч байгууллагын төлөөлөл, улсын яллагч, иргэн хариуцагч гэх мэт 191 оролцогч иржээ. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан 80 хүн байна.
Эргэн сануулахад, Эл хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …