Төрийн өндөр албан тушаалтнууд яллагдагчаар татагдсан Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал өнөөдөр эхэлсэн. Шүүх хурал хаалттай болсон бөгөөд яллагдагчдаас ирүүлсэн зарим саналын дагуу хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргалаа.
Тодруулбал зарим шүүгдэгч хичээлтэй, гадаадад айлчлалтай, шүүх хуралдаан давхардсан, өмгөөлөгчөө солих хүсэлтэй, шинэ өмгөөлөгчтэй болсон тул, эрүүл мэндийн улмаас гэх мэт олон шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах саналыг тавьжээ.
Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч байгууллагын төлөөлөл, улсын яллагч, иргэн хариуцагч гэх мэт 191 оролцогч иржээ. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан 80 хүн байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …