Цэвэр агаар – дээд түвшний чуулга уулзалт ирэх сарын 2,3-нд Улаанбаатар хотод болох ба 53 орны 200 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд энэ хурлыг зохион байгуулах аж.
Чуулга уулзалтын зочид төлөөлөгчдөд Улаанбаатарын гэр хорооллын бүсэд тулгамдаж буй нөхцөл байдалтай танилцах, агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй технологийн боломжит шийдлүүдийн талаар мэдээлэл олгох танилцах аялал ч зохион байгуулах юм.
Танилцах аяллаар оролцогчдод барилга байгууламжийн эрчим хүчний хэмнэлттэй байдал, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийн ашиг тус, хүн амын эрүүл мэндийг сайжруулах, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарал, түлшний зардлын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлууд, тулгарч буй сорилтуудыг танилцуулна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …