Төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл ялгавартай байгаа талаар МҮЭХ-ноос мэдээлэл хийлээ.
ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.ЭРДЭНЭБАТ:
Монголчуудын дундаж цалин 1,190,000 төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл, дийлэнх иргэд ийм цалин авч байгаа юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг байгаа нь хүүхдээ тэжээж чадахгүй нөхцөлд хүргэж байна.
Бага, дунд орлоготой иргэд орон сууц худалдаж авна гэдэг нь мөрөөдөл болж байна. 50 сая төгрөгийг олон жил цуглуулсан залуу байрны үнэ улам нэмэгдсэн талаар ярьж байна. Тиймээс Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдээ орон сууцанд хамруулахад анхаараач гэж хүсье.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гуравдугаар сарын 30-ны дотор дахин шинэчлэх ёстой. МҮЭХ-ноос саналаа хүргүүлж байна
Сүүлд төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн. Гэхдээ дийлэнх олонх буюу төрийн албаны бага, дунд албан тушаалтнуудын цалин ялгавартай нэмэгдсэн. Тухайлбал, томоохон өндөр албан тушаалтай хүмүүсийн цалин 200-300 орчим мянган төгрөгөөр нэмэгдэж байхад цэцэрлэгийн тогооч, үйлчлэгч, жижүүрийн цалин 40 орчим мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …