Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо маш ноцтой хэргийн талаар өөрийн цахим хуудастаа дэлгэжээ. Тэрбээр төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн хоёрхон настай охины хэргийг шударгаар шийдэж өгөхийг хүссэн байна.
Тодруулбал, “Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн хоёрхон настай охины хэрэг олон удаа прокурор дээр хаагдсаар байна. Хэрэгт нотлох баримт хангалтгүй мөн эцэг эхийн эд хөрөнгийн маргаан гэж үзээд хэргийг хаадаг. Ийм төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа хүн нотлох баримт үлдээгээд явна гэж үү?. Хоёрхон настай охин үр мэддэг бүх үгсээ нийлүүлээд болсон бүхнийг нийлүүлэн ярих боловч үнэндээ түүнийг хэн ч сонссонгүй.
Итгэж байгаа хүмүүсийг нь ч сэтгэцийн асуудалтай болгох гэж ч үзлээ. Мөрдөгчид болон прокурорууд намайг хүртэл энэ хэрэгт оролцох нь илүүц гэж үзэж удаа дараа сануулга өгч байгаа. Өөрсдийнх нь үр хүүхдүүдэд ийм зүйл тохиолдсон бол яах байсан бол.
Бие сэтгэлдээ арилашгүй шархтай үлдэж байгаа охин энэ улс орны чинь ирээдүй шүү дээ” гэжээ.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …