Засгийн газрын өнөөдрийн /2023.02.20/ хуралдаанаар Азийн физикийн 23 дугаар олимпиадыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэр гаргажээ.
Олимпиад ирэх тавдугаар сарын 22-30-ны өдрүүдэд болох бөгөөд нийт 18 орны 140 сурагч, 54 профессор багш оролцох төлөвлөгөөтэй байгаа аж.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг БШУ-ын сайд Л.Энх-Амгалан ахална. Мөн олимпиадыг зохион байгуулах зардал болох 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхийг Сангийн сайдад үүрэг болгов.
Энэхүү олимпиад нь физикийн боловсролын чанарыг үнэлэх, физикт авьяастай, ирээдүйтэй хүүхэд залуусыг хөхүүлэн дэмжих, мэргэжлийн түвшинд ахих боломж олгох, бүс нутгийн соёлын олон янз байдалтай танилцах, монгол өв соёлоо сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэн хөгжүүлэх чухал ач холбогдолтой аж.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …