Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 46 мянган хүн амь үрэгдээд байна. Туркт 345 мянган барилга нурсан тул сураггүй алга болсон хүмүүс байсаар байна.
Тус улс хүчтэй газар хөдлөлтөөс хойш бараг хоёр долоо хоногийн дараа хоёр мужаас бусдад нь аврах ажиллагааг зогсоосон гэж Туркийн гамшгаас хамгаалах агентлаг мэдэгджээ. Эрлийн ажиллагаа Кахраманмарас болон Хатай мужид үргэлжилнэ гэж агентлагийн дарга мэдэгдэв. Гэвч нурангиас амьд үлдсэн хүн олно гэсэн итгэл найдвар бүдгэрсээр байгаа юм.
Одоогоор хэчнээн хүн сураггүй байгаа талаар Турк, Сирийн аль аль нь мэдэгдээгүй байна. Гамшгийн албаны дарга Юнус Сезер Анкарад сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө хоёр мужийн 40 орчим барилгад эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна гэжээ. Аврагчид газар хөдлөлтөөс хойш 11 хоногийн дараа буюу өнгөрсөн баасан гарагт гурван хүнийг нурангиас гаргасан байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Туркт хүрэлцэн ирж, 100 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдэв.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …