Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү чамд хамаагүй гэгчээр Сар шинийн баяр дөхөхөөр дээр суудаг албан тушаалтнууд ахмадуудад бэлэг тараадаг уламжлалаа эхлүүлдэг.
Баяр далимдуулж настнуудад бэлэг тараах нь хурган өөрсдийгөө рекламдах пи ар болон хувирах нь харамсалтай. Мөн ямарваа нэг хэлбэрээр сонгогчдод бэлэг тарааж байгаа нь авлига, албан тушаалын шинж чанартай үйлдэл. Энэ нь төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого юм.
Бэлэг тараах нэртэй ажлын тайлан өгөх үйлдэл одоо ч бараг хэвшмэл зүйл болон хувирлаа.
“Оргилын” гэгддэг Ж.Ганбаатар гишүүн Баянгол дүүргийн ахмуудад печень, ногоон цай, сүү, даршилсан ногоо, ажлын тайлан бүхий сэтгүүл хийгээд тарааж эхэлсэн. Гэвч түүний бэлгийн богцноос хугацаа нь дуусах дөхсөн компот, ундаа гарсан. “Удахгүй хугацаа нь дуусаж устгалд оруулах” ёстой бараануудаа “зориуд” бэлэг нэрээр тойргийнхондоо “шахчихаа юу л” гэлтэй. Баярлуулах бус “балаг” тарьж, баахан хүн хордох нөхцөл үүссэн.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг дээлийн өнгө, ууттай чихэр, Их тайга цай, цаг тооны бичиг тараасан бол Сайд Ж.Сүхбаатар ноолууран бээлий, ууттай чихэр, шоколад зэргийг өгөөд амжсан.
Бусдаас яаж дутхав гэдэг шиг олны хэл амны бай оны шилдэг “Хүчирхийлэгч” бүсгүй болох УИХ-ын гишүүн Ч.Ундрам Сэлэнгэд бэлгэн бороо оруулсан.
Энэ байдал улс төрчдийн богино замын гүйлт нэртэй өрсөлдөөн мэт. Гэвч хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүн, өөрсдийн зурагтай сэтгүүл гээд цахим сүлжээгээр сөрөг хандлага, иргэдийн бухимдлыг тэд өөрсдөө буцаан авсан.
Тэгвэл энэ жилийн Сар шинийн баяраар энэ мэт бэлэг тараахыг хориглож байгааг албан ёсоор мэдэгдсэн. Гэвч бэлгийн хэлбэрээ өөрчилсөн эрх бүхий албан тушаалтнууд төсвийн мөнгөөр “Мэндчилгээ” хэлбэртэй илгээмжийг сонгогч олонд хүргүүлэх боллоо.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболд, Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Болормаа нар өөрсдийн зурагтай “Мэндчилгээг” олон нийтэд тараасан байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …