Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор 2023 оны 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, Дижитал, Тогтвортой” сэдвээр Олон улсын худалдааны төвтэй хамтран зохион байгуулах Дэлхийн экспортыг дэмжих форумыг олон улсад зарлах арга хэмжээ Швейцарын Холбооны Улсын Женев хотноо төвтэй Олон улсын худалдааны төвд 2 дугаар сарын 15-ны өдөр боллоо.
Олон улсад зарлах арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Б.Түвдэндорж , Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа нар мэндчилгээ дэвшүүлж, НҮБ-ын талаас Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Кок Хамилтон, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Винод Ахужа нар мэндчилгээ дэвшүүлж оролцов.
Мөн арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан цахимаар мэндчилгээ дэвшүүлж Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээгээр ахлуулсан үндэсний урлагийн уран бүтээлчид “Mongolian Step” уран бүтээлийн тоглолтоо толилуулав.
Дашрамд дурдахад жижиг дунд үйлдвэрлэлийн асуудлыг дагнан хармпанийн гүйцэтгэх захирал нар арга хэмжээнд оролцов.иуцдаг НҮБ-ын цор ганц байгууллага болох Олон улсын худалдааны төвийн жилийн үндсэн арга хэмжээ болох Дэлхийн экспортыг дэмжих форумд дунджаар жил бүр 600-1000 орчим үндэсний болон олон улсын бодлого боловсруулагчид, худалдааг дэмжих байгууллагууд, олон улсын байгууллагын тэргүүн нар, бизнесийн төлөөлөгчид хуран цугладаг ба форумын хүрээнд зохион байгуулах дээд хэмжээний хэлэлцүүлэг, бизнесүүдийн уулзалт, семинарын үеэр оролцогчид сүүлийн үеийн худалдаа, экспортын инновац, үйл яц, бодлогын талаарх шинэ тутам мэдээлэл авч, өөр хоорондоо харилцаа холбоо, түншлэл тогтоох боломжийг бүрдүүлдэг ба хамгийн сүүлд 2019 онд 19 дэх удаагийн форум Этиоп Улс, Олон улсын худалдааны төв, Африкийн холбоотой хамтран зохион байгуулсан.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …