Прокурорын байгууллага энэ сарын 6-10-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 564 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 9 шаардлага хүргүүллээ.
Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор байгууллага, албан тушаалтанд 17 мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:
- Тээврийн прокурорын газраас “Алтай ложистик” ХХК-ийн жолооч Э нь Дорноговь аймаг, Сайншанд сумын нутаг дэвсгэрт хүнд даацын тээврийн хэрэгслээр хаалтгүй гарам нэвтрэх үедээ галт тэрэгний хөдөлгөөнийг 3 минут саатуулсан гэх зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах, дахин гаргахгүй байх талаар “Алтай ложистик” ХХК-д,
- “Эрдэм транс” ХХК-ийн жолооч Х нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа хашлага мөргөж, зорчигчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх хэрэгт “Эрдэм транс” ХХК-д;
- “Тэнүүн-Огоо” ХХК-ийн нийтийн тээврийн хэрэгслийн жолооч Д нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа явган зорчигч мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт “Тэнүүн-Огоо” ХХК-д тус тус зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах, дахин гаргахгүй байх талаар прокурорын мэдэгдэл бичсэн байна.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …