Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн саналын дагуу яллагдагч О.Мөнхжинг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан. Шүүгчийн гаргасан энэхүү захирамжид гомдол гаргасан тул цагдан хорионы асуудлыг өнөөдөр 13:30 цагт дахин хэлэлцэхээр шүүх хуралдааны тов зарласан.
О.Мөнхжинд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаад байсан. Үүнийг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын саналыг энэ сарын 14-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн.
Улмаар О.Мөнхжинг “гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэдэг үндэслэл тогтоогдсон тул нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.
Гэвч өнөөдөр болох О.Мөнхжингийн гомдлыг хэлэлцэх шүүх хурал хойшлогдлоо. Учир нь гомдлын хурлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч нь шийддэг. Гэтэл Ерөнхий шүүгч одоогоор Хөгжлийн банкны хэргийг шүүх хуралдаантай байгаа тул хойшлуулахаар болсон талаар шүүхийн эх сурвалж мэдээллээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …