Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн, Хамба номун хан, гавж Д.Чойжамц айлчлан ирж буй “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн өнгийг ард олонд айлдлаа.
Тэрээр “17 дугаар жарны Үзэсгэлэн болгогч хэмээх туулай жил гарч байна. Монголчууд бид туулайг хөнгөн, уян, зөөлөн гэж бэлгэшээж үздэг, ер нь сайхан жил болдог. Туулай жил зуд турхан болсон түүх их ховор байдаг. Тиймээс сайхан жил гарч байна гэж бэлгэшээж байна.
Шинэ жил гарна гэдэг нэг ёсондоо Ард иргэд, сүсэгтэн олон бол өнгөрсөн хугацаанд өөрийн амьдралд сайн сайхан зүйл хийж, ирээдүйгээ бүтээж чадсан бол ямар ч жил байсан амьдрал сайхан үргэлжилдэг жамтай. Тиймээс бидний урьд өнгөрсөн амьдрал одоо үргэлжилж байгаа цаг хугацааны үргэлжлэл учраас бурханы шашны гүн ухаанаар энэ талаас нь бодож үзэх хэрэгтэй байдаг. Жаран нь бүгд ёгт нэртэй ба ёгт нэрээр цаанаа утга санаа илэрхийлсэн байдаг. Заримдаа жаахан тааруухан бэлгэдлийн үгтэй байдаг.
Энэ туулай жил бол “Үзэсгэлэн болгогч” хэмээх ёгт нэртэй. Энэ ёгт нэрний утгыг “Цагаан лянхуа” гэдэг сударт “Энэ жил төрсөн хүүхэд үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, буян хийгээд сайн үйлсэд хичээгч нэгэн болно” гэж нэрний хувьд үзсэн байна. Онцлоход залуу гэр бүлд төрөлт арвижихийн шалтгаан байна гэж зурагдсан байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …