IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн гэх О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан 48 цаг 461 дүгээр ангид саатуулсан. Дараа нь суллаад хилийн хориг тавиад байв.
Тэгвэл өчигдөр цагдан хорих, таслан сэргийлэх шүүх хурал болж, О.Мөнхжинг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Уг мэдээлэл цацагдсаны дараа Г.Ганхүү цахим хуудсаараа дамжуулан бодлоо илэрхийлжээ.
Тэрбээр, Г.Ганхүү: “Би Крипто валютын зах зээлийг бол сайн мэдэхгүй. Гэхдээ 3 жилийн өмнө найз нөхдийн зөвлөснөөр биткойны уурхайд хэдэн төгрөг оруулсан. Тэгсэн сар хүрэхгүй хугацааны дараа ханш нь унаад бүр шалдаа буусан, бараг 3 жил мартсан байх тэгсэн харин гэнэт өсөөд эхэлсэн. Тэгээд алдагдалд орохгүйн тулд 40000$ дээр зарсан хөөрхөөн ашигтай ккк. Уг нь ахиад 2 сар тэссэн бол 60000$ хүрсэн дээ. Гэхдээ энэ бол 100% миний өөрийн л эрсдэлээ даах хөрөнгө оруулалт. Алдсан бол алдсан хожсон бол хожсон. Энэ залууг би бол танихгүй . Хөрөнгө оруулалт татаж байхдаа энэ бол эрсдэлтэй шүү гэдгийг сануулж байсан нь санаанд орж байна. Тэгээд 10 хувиас хэтрэхгүй хөрөнгө оруулалт хийгээрэй гэж хэлж бсан санагдаж бна. Ер нь бол эрсдэлтэй салбарт хөрөнгө оруулаад хожих болохоороо чимээгүй болчихдог. Хожигдохоороо би алдчихлаа татвар төлөгчдийн мөнгөөр хохирлоо барагдуулна гээд гоншигноод байдгаа л болих хэрэгтэй” гэлээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …