XVII жарны усан туулай жилийн өнгө, төлөв байдал зурхайн ёсонд хэрхэн буусан талаарх мэдээллийг өгөхөөр Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн З.Санждорж “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгуулав.
Тэрбээр “Усан туулай жил морилон ирж байна. Ерөнхий төлөв нь уламжлалт зурхайд усан туулай ард түмэн өлсөх цангах зовлонгүй, өег цатгалан, элдэв төрлийн халдварт өвчингүй, бие махбод нь зовлон алжаалгүй, сэтгэл нь амар амгалан сайхан жил болно. Төр засгийн эрх баригчид хууль цаазаа ёсчлон сахиж чадвал түмэн олон баяр жаргалтай, наадмаар бялхаж, дуу хуур, хөгжим эгшиг аялгуу цуурайтсан дэлгэр сайхан жил гарна.”
“Өндөр настнуудад ээлтэй, залуучуудад ердийн, хүүхэд багачуудад хатуу ширүүн байх магадлалтай. Мөн тахиа жилтнүүдэд сөрөг нөлөөтэй. Усан туулай жил буян их үйлдэх ёстой.” гэлээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …