“Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар мэдээлэл өглөө:
Өнөөдөр Монгол Улсын иргэн төрийн хэрэгт шууд оролцох эрхээ эдлэх чухал арга хэмжээ болж байна. Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатанд 20-89 насны 800 хүн оролцож байна.
Улаанбаатар хотоос 375 хүн, орон нутгаас 426 хүн хүрэлцэн иржээ. Нийт оролцогчдын 54 хувь нь эмэгтэй, 46 хувь нь эрэгтэй байна. Насны тархалтын хувьд дундаж нас 37, хамгийн залуу оролцогч 20 настай бол хамгийн ахмад оролцогч 89 настай байна. Хамгийн ахмад эрэгтэй оролцогч 83 настай бол эмэгтэй оролцогч 89 настай байна. 20-29 насны оролцогчид нийт оролцогчдын 12.5 хувийг бүрдүүлж байна.
Боловсролын түвшингээр авч үзвэл
- 25 хувь нь дээд боловсролтой
- 28 хувь нь бүрэн дунд боловсролтой
- 8 хувь нь бага болон боловсролгүй
- 18 хувь нь мэргэжлийн болон тусгай мэргэжлийн боловсролтой
- 7 хувь нь магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байна.
Нийт оролцогчдын 65.4 хувь нь хөдөлмөр эрхэлдэг бол 34.6 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй оролцогчид байна. Хөдөлмөр эрхэлдэг 523 хүн байгаагийн 294 нь цалин хөлстэй байнгын ажиллагч байна.
Хөндлөнгийн эксперт судлаачдаас сонгогдсон үндсэн илтгэгчид санал асуулгад орсон дөрвөн сэдвийн эхний сэдэв болох Иргэний болон улс төрийн эр, хариуцлага сэдвийн хүрээнд 15 минутаар танилцуулга хийсэн. Одоо иргэд 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр нэг бүлэг болж нэг цагийн турш өөр хоорондоо зөвлөлдөн ярилцаж байна.
Ийнхүү иргэд хоёр өдрийн турш зөвлөлдөн хэлэлцэж маргааш орой анх асуусан асуултдаа дахин хариулт өгнө. Үүнийг Үндэсний статистикийн хороо зохион байгуулна. ҮСХ хоёр санал асуулгын дүнг нэгтгэн боловсруулсан тайлан дүгнэлтийг энэ сарын 16-нд багтаж өгнө. Харин Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын дүнгээс гарсан гол саналуудыг зөвлөмж хэлбэрээр УИХ-д хүргүүлнэ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …