БНТУ-ын Хатая мужид үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Аврах багийн эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.
Аврах багийн ахлагч, бригадын генерал Б.Ууганбаяр өчигдөр буюу 13-нд хээрийн эмнэлгийн байрлалд хүрэлцэн очиж үүрэг чиглэл өгч, Антакья хотын цэрэг болон цагдаагийн байгууллагын удирдлага зохицуулалтын газар, мужийн Онцгой байдлын удирдлагын төв /AFAD/-ийнхэнтэй уулзалт хийлээ.
Энэ үеэр Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу, Батлан хамгаалахын сайд, армийн генерал Хулуси Акар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, армийн генерал Яшар Гүлэр, Улсын Их Хурлын гишүүн Хасан Серт, Амасиа мужийн амбан захирагч Мустафа Максатлар нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын болон Монголын нийт ард иргэдийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлэв.
Засгийн газраас олгосон хүмүүнлэгийн тусламжийн бараа материалыг хүлээн авах асуудлаар УИХ-ын гишүүнтэй тохирч, машин техник болон зохицуулалтын асуудлыг шийдвэрлэлээ.
Түүнчлэн тус улсын Бандирма дахь Агаарын цэргийн 8 дугаар баазын ар тал, хангалтын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр, Элчин сайдын яамны ерөнхий консул Н.Хишгээ нартай утсаар холбогдон, нөхцөл байдлын талаар ярилцлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …