Улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлж, шийдвэрлэх “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны санал асуулга маргааш (2023.02.14) Төрийн ордонд эхлэх гэж байна.
Үүнтэй холбогдуулан, зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Улсын Их Хурлын Ажлын хэсэг, Зөвлөлдөх зөвлөл, Үндэсний статистикийн хорооны төлөөлөл өнөөдөр (2023.02.13) хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Хурлын үеэр, Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурал дахь ХҮН-ын төлөөлөл Т.Доржханд “Хууль, эрх зүйн өнөөгийн зохицуулалтаар шинэ Үндсэн хууль батлах гэх зүйл байхгүй гэсэн намынхаа байр суурийг илэрхийлж, Монгол Улс бол ардчилсан улс, иймд бид парламентын ардчиллаа дэмжиж, бэхжүүлэн хөгжүүлэх ёстой гэсэн юм. Үүний тулд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий хэмээн өгүүлээд, энэ талаар сонгогчид, иргэдтэй санал солилцоход таатай хүлээн авдаг гэсэн юм. Ард иргэд өөрчлөлтийг хүсэж байна хэмээн тэрбээр онцлоод, Зөвлөлдөх санал асуулгад ХҮН ажиглагчаар орж, үр дүнг яаравчлуулан энэ долоо хоногт багтаах талаар ажиллана” гэлээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …