УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Одонтуяа, Т.Доржханд нар зөвлөлдөх санал асуулгын талаар Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Шинэ Үндсэн хуулийг миний бие болоод АН-ын гишүүд дэмжихгүй. Цаг хугацааны хувьд тохиромжтой бус мөн хэлэлцэж, дэмжиж болохооргүй маш олон хуулийн заалт орсон байна.
Зөвлөлдөх санал асуулгын хариу нь “Улс төрийн систем чинь болохгүй байна” гэж байгаа бол тогтолцоогоо өөрчилье. “Эдийн засаг, бизнесийн эрх чөлөө алга боллоо үүнийг өөрчилмөөр байна” гэвэл бид хийе.
Тийм учраас ард түмний хүсэн хүлээсэн зүйлийг өөрчлөхийн тулд Зөвлөлдөх зөвлөлийн ажлыг үр дүнтэй болгох нь туйлын чухал байна.
Ойрын хугацаанд тулгамдаж буй асуудал бол Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль юм.
Судалгааны үр дүнгээс харахад ард иргэд улс төржилт, намчирхсан байдлаас залхжээ. Тиймээс бид реформын шинж чанартай, шинэ хуулиудыг санаачлах ёстой” гэлээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …