МАН-ын бүлгээс зөвлөлдөх уулзалтын талаар мэдээлэл хийлээ.
УИХ 2022 оны арванхоёрдугаар сарын 22-нд 80 дугаар тогтоол гаргаж, Зөвлөлдөх санал асуулга явуулахаар баталсан. Мөн УИХ-аас зөвлөлдөх зөвлөлд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан. Зөвлөлдөх зөвлөл нэгдүгээр үе шатын санал асуулгыг өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулсан. Харин маргааш, нөгөөдөр 1570 хүнээс сонгогдсон 800 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хоёр дахь шатны зөвлөлдөх зөвлөлийн уулзалт болно. Үндэсний статистикийн хороо, УИХ-ын тамгын газар, УИХ-аас томилсон ажлын хэсэг бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх гэж байна. Тусгаар тогтнолтой холбоотой томоохон асуудлуудыг Үндсэн хуулиас хасах тухай мэдээллүүд гарсан.
Өчигдөр энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар ийм асуудал байхгүй гэдгийг мэдэгдсэн. Бид мөн үүнийг мэдэгдэж байна. Зөвлөлдөх зөвлөлийн хэлэлцүүлгээр Үндсэн хууль тэр дундаа шинэ Үндсэн хуультай холбоотой асуудал огт байхгүй” гэв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …