УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдсан. Бүлгийн хуралдаанд АН-ын дарга Л.Гантөмөр оролцсон бөгөөд бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Ардчилсан нам ҮБХ-оороо намын даргаа сонгож, Их хурлаараа ёсчлон батламжилж, Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн намын даргатай болсон. Ийм учраас УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар өргөтгөсөн хуралдааныг хийлээ. Өнгөрсөн хугацаанд буюу сүүлийн 3 жил маш ойлгомжгүй байдал АН-д үүссэн. Энэ асуудалд цэг тавигдлаа. Нам цэгцрэх нэг хэрэг. Одоо бидэнд, тэр тусмаа шинээр томилогдсон намын даргад асар их үүрэг хариуцлага ирж байна. Хэт олонхоор засаглаж байгаа улс төрийн хүчин эрх чөлөөг боомилж, хувийн өмч рүү халдсан, хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөрүү халдсан, үүнийгээ эцэст нь хуулийн арга, төрийн дарангуйллаар барих дээрээ тулсан энэ увайгүй үйлдлүүдийн ард олон нийт АН-ыг хайж эрэлхийлэхэд хүргэсэн. Би тойрогтоо ажиллаад өнөө өглөө ирлээ. Тойргийн маань иргэд “Сайн сайхан зүйл яриад байдаг, гэтэл амьдрал ядуурчихлаа. Хоёрдугаарт, Монгол Улсад шударга бус байдал хавтгайрч байна. Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн чинь хулгай зэлгий санаанд багтамгүйгээр бий болчихлоо” гэж ярьж байна. Нэг ёсондоо ард түмэн тэсрэхэд бэлэн байдалтай байна. Тэр утгаараа бидэнд хийх ажил их байна. АН-ын бүлгийн зүгээс шинээр томилогдсон намын даргаа бүрэн дүүрэн дэмжиж ажиллана” гэлээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …