УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдсан. Бүлгийн хуралдаанд АН-ын дарга Л.Гантөмөр оролцсон бөгөөд бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. АН-ын бүлгээс хувийн хэвшлийг дэмжих, ядуурлаас гарах эрхзүйн орчныг бүрдүүлэх баг, бүрэлдэхүүн гаргаж байгаагаа мэдээллээ.
АН–ын дарга Л.Гантөмөр:
“Богино хугацаанд ядуурлыг бууруулж, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлнэ. Аж ахуй нэгжүүдэд татвар, хөрөнгө оруулалтын дэмжлэг яаж үзүүлэх дээр тодорхой шийдэл, шийдвэрийг гаргаад явна. Нийгмийн даатгалын шимтгэлээс болж ажил олгогчид хүн ажилд авахаас тойрч, зугтаж байна. Өндөр цалин, дундаж давхаргыг бий болгох тал дээр ямар нэгэн ажил хийгдэхгүй нь ээ. Татвар авахгүй байх чиглэл рүү алхаж байж Монгол Улс дундаж давхарга руу алхана. Төр нь татвараа нэхэж дарамталж, чаргууцалддаг. Яг үүн шигээ эсрэг бодлого алга. Төр хувийн хэвшилрүү очдог байдлыг таслан зогсооё. Цагдаа, прокурор хувийн хэвшил рүү дайрдгийг болиулах ёстой. Ажил хийж байгаа хүмүүст боломж олгодог байя. Ийм орчныг тавдугаар сар гэхэд бүрдүүлнэ. Монголчууд маргаашдаа итгэхээ больсон байна. Тиймээс маргаашийн эдийн засгийг босгож ирэх хөтөлбөрүүдийг санал, санаачлага гаргаж ирэхээс өөр арга алга. Бид бодлогыг иргэдтэйгээ нийлж, салбарын мэргэжилтнүүдтэйгээ сууж гаргана. Ямарч байсан улстөрийн орчныг цэвэр болгож байж, цаашдаа Монголчууд төрдөө итгэх юм байна.
АН-д итгэж байгаа хүмүүст заавал зүтгэлээр хариу барина. Үнэхээр энэ намыг зөв болгохын төлөө зүтгэх ёстой. Бид цаашаагаа эвдэрдэггүй, задардаггүй, хуваагддаггүй улстөрийн намын бүрдүүлнэ.
АН бол хамтын удирдлагатай нам болж байгаа. Хэн нэгний сүүдэрт орохгүй хамтаараа удирдаад явдаг улстөрийн хүчин болно. Мөн нээлттэй нам болно. Ардчиллын төлөө гэж байгаа бүх хүнийг урина. Хажиглаж хөөхгүй. Гишүүнээ хөөдөггүй улстөрийн нам болно. Олон ургальч үзлийг ургуулж, амьдруулж чаддаг нам байя гэж байгаа” гэсэн юм.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …