Ховд аймагт 15 настай охин амь насаа алдсан хэрэг гарч олон нийтийг цочирдуулсан билээ. Талийгаач охины ээж охиныг үе тэнгийн хүүхдүүддээ зодуулж нас барсан гэх мэдээллийг өгсөн боловч цагдаагийн байгууллагын шалгалтаар өөр нөхцөл байдал тогтоогдсон юм. Тодруулбал, охиныг түүний нагац эгч нь хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, түүнийг цагдан хориод байгаа.
Тэгвэл эл мэдээллийн талаар Ховд.мн сайтад талийгаач охины ээж байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Цагдаагийн байгууллага хэргийг түргэн шуурхай шалгаж өгсөн. Шалгалтаар хэргийг манай эгч үйлдсэн гэдэг хариуг өгсөн. Цагдаагийн байгууллагыг түргэн шуурхай шалгаж, мэдээлж байгаад баярлаж байна. Тухайн үед бол сургуулийн ойролцоо дөрвөн хүүхэд намайг цохисон гэдгийг талийгаач охин маань хэлсэн. Сэтгүүлчид би өөрийн мэдэж байгаа зүйлээ л хэлсэн. Өөрийн ах дүүстэйгээ хуйвалдсан юм байхгүй. Эгч маань тэр үед зодсон талаараа юм хэлээгүй. Сэтгэл санаа хүнд байсан учраас талийгаач охиныхоо хэлсэн үгийг л шууд дамжуулсан” гэдэг зүйлийг ярьжээ.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …