Нийт үхэр сүргийг эмээгжүүлэх талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээлж, энэ нь ард иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна.
Товчхондоо 5,5 сая малыг эмээгжүүлнэ. Үүнд 13 тэрбум төгрөг зарцуулагдах аж.
Гэвч татвар төлөгчдийн мөнгөөр малчдын хувийн өмчид их хэмжээний мөнгө зарлагдах нь хэмээн олон нийт дүргүйцэж байна. Угтаа малчдын зүгээс ч мөн адил бодолтой байгаа талаар байр сууриа илэрхийлжээ.
Ер нь экспортод гарах малын маханд л ээмэглэх бүртгэл шаардлагатай байдгаас биш бэлчээрт байгаа малыг ээмэгжүүлэх шаардлагагүй гэж малчид дуу нэгтэй хэлж байна.
Үүний оронд төсвийн мөнгөөр малчдад зориулсан хөтөлбөр, мал эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлд анхаарал хандуулах хэрэгтэй гэж тэд үзэж байгаа юм.
Нөгөөтэйгүүр төсөвт их хэмжээний өр үүсгэхээс биш улсын хэмжээнд яригдах дэвшилтэт зүйл биш гэдэг байр суурийг иргэд илэрхийлээд байна.
Харин үүнд сайд Х.Болорчулуун “Дэлхийн бүх улс орон мал сүрэг, тэр дундаа үхэр сүргээ 100 хувь ялган тэмдэглэж, бүртгэлжүүлсэн байдаг” гэдэг тайлбарыг хийжээ. Өнөөх л олон улсын жишиг, дэлхийн түвшинд ийм байдаг гэх суртал энэ шийдвэрт ч бас харагдаж байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …