“Big Bang” хамтлагийн гишүүн асан Сын Ри энэ сарын 11-ний өдөр суллагдах байсан. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Сын Риг суллагдах өдрөөсөө хоёр өдрийн өмнө буюу өнөөдөр суллагдсан гэх мэдээлэл цацагдаж эхлээд байна.
Тэрээр 9 төрлийн гэмт хэрэгт буруутгагдсан. Цэргийн шүүхээс түүнд 3 жилийн хорих ял, 1.1 тэрбум вонын торгууль ноогдуулсан. Давж заалдах шатны шүүх уг ялыг 1.6 жил болгон бууруулсан бөгөөд энэ сарын 11-ний өдөр суллагдах тов гараад байсан юм.
Олон нийтийн зүгээс түүнд оноосон ял бага байгаа тухай шүүмжилсээр ирсэн. Мөн түүнийг дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхвий хэмээн айж байгаа тухайгаа илэрийлсээр буй. Сын Ри суллагдах үедээ хоёр өдрийн өмнө суллагдаж байгаа нь олон нийтийг бухимдуулаад байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …