Enter.mn мэдээллийн сайтын сурвалжлах баг БНСУ-д суугаа монгол иргэдтэйгээ уулзаж, сонирхолтой мэдээ мэдээлэл бэлтгэснээ цуврал болгон хүргэж байгаа билээ. Энэ удаад тус улсын нэр хүндтэй, томоохон эмнэлгийн нэг Park-Avenue –д маркетинг хариуцдаг монгол ажилчин Б.Бүжингийн ярилцлагыг хүргэж байна. Түүний хувьд гадаадад амжилттай яваа монгол залуусын маань төлөөлөл төдийгүй Монголчуудруугаа чиглэсэн хөнгөлөлт, урамшуулалтай үйлчилгээг үр дүнтэй хэрэгжүүлээд буй юм.
-Солонгост ирээд удаж байна уу. Анх ирж байхад ямар асуудалтай тулгарч байв?
-2010 онд БНСУ-д суралцахаар ирсэн. Харин шүдний эмнэлэгт ажиллаад 5 жил болж байна. Миний хувьд суралцахаар ирэхдээ шантрах тохиолдол их гарч байсан. Ер нь яах гэж ирэв дээ гэж уйлж байсан өдрүүд ч олон. Намайг суралцаж байхад манай сургуульд монгол хүүхэд байгаагүй учир гадаадын оюутнуудтай хэл ойлголцоно гэдэг хамгийн том бэрхшээл байлаа. Гэхдээ тодорхой хугацаа өнгөрөхөд монгол хүүхдүүд ч их ирж, ганцаардах гэдэг юм арай багасаад эхэлсэн. Ингээд л бусад оюутнуудын адил хичээлээ хийж, шалгалтандаа бэлтгэж, хэлний чадвараа дээшлүүлэх тал дээр анхаарч суралцсан. Харин цаг зав гарвал ажил хийнэ.
-Таны хэл сурах арга барил?
- Хүн бүрийн хэл сурах арга барил өөр байж магадгүй. Миний хувьд үгээ л сайн цээжилсэн дээ. Эсрэг эсвэл ижил утгатайгаар нь холбоод, өөртэй эвтэйхэн байдлаар л цээжилсэн. Мөн цээжлэх үгээ хэдэн мянга дахин бичсэн.
-Таны мэргэжил эмнэлгийн маркетинг. Монголд бол ховор, сонирхолтой мэргэжилдээ орох байх. Яагаад ийм мэргэжил сонгох болов. Магадгүй энэ мэргэжлийг сонгон суралцах гэж байгаа залуус байгаа байх. Юу зөвлөмөөр байна?
-Эгч маань шүдний гажиг заслаар мөн энэ улсад мэргэжил дээшлүүлсэн хүн байдаг. Миний хувьд эгчээрээ дамжуулж шүдний эмнэлгийн чиглэлрүү орсон ч багаасаа шүдний эмч болох мөрөөдөлтэй байсан. Эрүүл мэндийн салбар бол хүнд үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллага. Тэгэхээр энэ салбар үйлчилгээ, маркетингаараа маш сайн байх ёстой. Тухайлбал, Солонгос улсад эмнэлгийн өрсөлдөөн их, техник технологи хурдацтай хөгжиж явдаг. Тиймээс үйлчлүүлэгч бол ХААН гэх ойлголт бүр тогтчихсон. Ямарч чадварлаг эмч байсан иргэдийн өмнө бол зүгээр нэг үйлчилгээний ажилтан. Гэтэл Монголд бол эмч гэхээр арай давуу байдалтай болоод явчихдаг. Тэгвэл энэ бүх харилцааг эмнэлгийн маркетингаар чиглүүлж өгдөг.
-Таны ажиллаж буй энэхүү эмнэлэг нь БНСУ-даа нэлээн алдартай, нэр бүхий эмнэлэг. Энэ том эмнэлэгт монгол хүн ажиллахын зэрэгцээ Монголчууддаа зориулсан тусгай үйлчилгээг гаргасан байна гэхээр их сайхан санагдаж байна?
-Манай эмнэлэг Монголчуудад үйлчилдэг нь ганц надаас шалтгаалаагүй л дээ. Монголчууд маань өөрсдөө судлаад эмнэлгээ сонгоод үйлчлүүлээд эхэлчихсэн байсан. Нөгөөтэйгүүр их эмч маань гэр бүлийн хамт Монголд очиж, манай улсын талаар багагүй ойлголттой болчихсон хүн. Миний хувьд бусад хүмүүстэй хамт ажлын ярилцлагад орж, шалгууруудаа давж байж энд ажиллах болсон. Өмнө нь суралцаж байх хугацаандаа өөр шүдний эмнэлэгт ажиллаж байсан маань давуу тал болж өгсөн байх гэж боддог.
-Монголчуудад зориулсан хөнгөлөлттэй үйлчилгээнээсээ танилцуулахгүй юу?
-Солонгос хүмүүст үйлчилдэг үндсэн тарифаас Монголчуудад 200 000 воноор хямдралтай үйлчилдэг. Ер нь Монголчуудад зориулсан тусгай хөнгөлөлттэй үнийн тариф гаргасан байдаг . Ямар үйлчилгээ авах гэж байна түүнийх нь үндсэн тарифаас эмчтэйгээ харилцан ярилцаад хямдралтай үйлчилдэг гэсэн үг.
-Эмнэлгийнхээ талаар онцлон хэлэх зүйл бий юу?
-Солонгостоо дээд зэрэглэлд ордог, үйлчилгээ болон тав тухтай байдлаараа иргэдээс өндөр үнэлгээ авч чадсан эмнэлэг. Эмчлүүлэгчийнхээ үйлчилгээ авах нөхцөл, эмч нарын мэргэшил дээр илүүтэй анхаардаг. Тухайлбал, шүдний нарийн мэргэжлийн эмч маань олон улсад нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн хүн байдаг. Шүдний багаж хэрэгслийн ариун цэврийн тал дээр тусгай технологиор нарийн түвшинд 24 цагийн турш ариутгал хийдэг. Мөн аль болох нэг удаагийн багаж хэрэгсэл ашиглахыг зорьдог.
-Өөрийн тань хувьд залуу боловсон хүчин. Нэр хүндтэй high зэрэглэлийн газрын өндөр босгыг давж ороод Монголынхоо нэрийг гарган ажиллаж байна. Ер нь цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу. Магадгүй Монголдоо очоод шүдний эмнэлэгтэй болох бодол бий бий юу?
-Энд ажиллаж буй чадварлаг эмч нараас суралцах зүйл их байна. Мөн ажлынхаа хажуугаар шүдний эрүүл ахуйн курс дамжаанд хамрагдсан байгаа. Үнэхээр боломж нь байвал шүдний эрүүл ахуйч болно гэсэн зорилго бий. Мэдээж монгол хүн учир эх орондоо очиж энд сурч мэдсэн зүйлээ бусад хүмүүст заана гэсэн мөрөөдөл байдаг. Үүнээс гадна Монголруугаа шүдний бүхэл бүтэн лаборатори аваачих юмсан гэсэн бодолтой явдаг.
-Монгол хүний үнэлэмжийн тухайд. Таньтай ижил түвшний ажлын байранд ажиллаж буй солонгос хүний цалин, өөрийн тань цалин хоёрт хэр хэмжээний ялгаа байдаг вэ?
- Бусад байгууллага ямар байдгийг сайн мэдэхгүй юм. Манай байгууллагын хувьд хүнийг маш сайн үнэлж чаддаг. Тухайн ажилчин хэр удаан ажилласан бэ гэдгээс шалтгаалж хүндлэл үзүүлдэг. Солонгос, монгол ажилчин гэж ялгаж цалинжуулдаггүй. Харилцааны тал дээр ч ялгаварлах зүйл байдаггүй.
Ярилцсанд баярлалаа.
Бэлтгэсэн: Д.Ундрах, Э.Жаргалан
More from One VS One
Б.БАТЦЭЦЭГ: ОЛОН УЛСЫН ТАВЦАН ДАХЬ МАНАЙ УЛСЫН НЭР ХҮНД МЭДЭГДЭХҮЙЦ ӨССӨН
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.-Энэ онд манай улс гадаад харилцааны чиглэлээр идэвхтэй, олон онцлог үйл явдлуудаар дүүрэн жил болж өнгөрлөө. …
С.СҮХБОЛД: МОНГОЛ УЛС АНУ-ТАЙ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧНОО БИЙ БОЛГОХОД БЭЛЭН БОЛСОН
Өнөөдрийн ярилцлагын зочноор Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал Сүхээгийн Сүхболдыг урьж оролцуулж байна. Юуны өмнө …
Г.ГАНБИЛЭГ: “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-Д УЛС ОРЫНХОО ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨЛ ДЭЭР БОСГОХ ТОМООХОН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТУСГАГДСАН БАЙНА ЛЭЭ
ШУТИС, ГУУС-ийн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын эрхлэгч, доктор(Ph.D) Г.Ганбилэгтэй уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд гарч буй хүндрэл, өнөөгийн нөхцөл байдлын …
4 Comments
Гоё мэдээлэл болсон байна. Баярлалаа
272179 353018I agree with you. I wish I had your blogging style. 634914