Авто тээврийн үндэсний төвөөс “Улаанбаатар хот – БНХАУ-ын Эрээн хот” чиглэлд улс хоорондын зорчигчдын тээврийн үйлчилгээг энэ сарын 10-ны өдрөөс явуулахаар болжээ.
Тухайлбал, Тэнгэр автовокзалаас өдөр бүр 21 цагаас, Эрээн автовокзалаас 16 цагаас дээрх чиглэлд явах юм. Тасалбарын үнийн хувьд том хүн 95 мянган төгрөг бол хүүхэд 47500 төгрөгөөр зорчих аж.
Анхаарах зүйлс:
- Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан ПГУ-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах
- Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ ПГУ-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явахыг анхаарна уу
- ПГУ-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул иргэн та хариуцлагатай хандахыг анхаарна уу хэмээн АТҮТ-өөс анхаарууллаа.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …