ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Монгол Улсын баг гамшгийн голомт болох Hatay хотод Улаанбаатарын цагаар 22:00 цаг /Анкарагийн цагаар 17:00/-т очжээ.
Аврах багийнхан очсон даруйдаа нурсан барилгад эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж , нийт 3 хүн (хоёр хүүхэд, нэг том хүн)-ийг эсэн мэнд олж, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Тодруулбал, Анкарагийн цагаар:
- 20:10 цагт хоёр настай нэг хүүхэд,
- 21:20 цагт нэг эмэгтэй
- 22:33 цагт 15 настай хүүг тус тус орон сууцны нурангиас эсэн мэнд гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …