Турк улсад болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн амиа алдаж, бэртэж гэмтээд буй. Тэгвэл Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөөмөө НИТХ-ын нэр бүхий төлөөлөгчидтэйгээ хамтарч маргаашнаас дэлбэрэлтэд өртсөн Туркийн ард түмэнд зориулсан хандивын аяныг албан ёсоор эхлүүлэх нь ээ.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаас эхлээд Монгол Улсын Засгийн газар тус улсад болсон үйл явдалд гүн эмгэнэл илэрхийлж, аврах багийг хүртэл илгээгээд байгаа.
Тэгвэл нийслэл, хотын удирдлагуудаас З.Төмөртөөмөө буухиалан ийн хандивын аян өрнүүлэхээр болжээ.
Мөн Турк улсад төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс “Гэнэтийн гай зовлон учирсан Туркийн ахан дүүстээ халуун сэтгэлийн гараа сунгах аян” нэртэй ажлыг эхлүүлээд байгаа юм.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …