Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVII хуралдаан боллоо. Замын хөдөлгөөнийг зохицуулах хянан шалгах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр “Бид журам батлах бус батлах газарт нь санал хүргүүлж байна гэдгийг юун түрүүнд онцолмоор байна. Торгуулийн орлого гээд байгаа зүйл дүүрэг, орон нутаг, нийслэлийн төсөвт орж ирдэггүй. Нэг төгрөг ч шүү.
Тэр утгаар нь саналаа бүлэг, ажлын хороодуудын хурлуудад хэлсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар бидний санал тусгагдаад байгаа юм харагдахгүй байна. Тэгэхээр иргэдийн өгсөн саналуудыг тодорхой болгож, төлөөлөгчдийн өгч байгаа саналуудыг зайлшгүй тусгах шаардлагатай байна. Үнэхээрийн түгжрэл бөөгнөрөл үүсч байгаа нөхцөлд шууд ачих шаардлага үүснэ. Тиймээс үүнийгээ бүсчилж, илүү нарийвчлах хэрэгтэй.
Иргэдийг торгож, эрх ашгийг нь хөндөх гээд байгаадаа биш. Хууль дүрэм, журмандаа захирагдаад явах ёстой.Тиймээс торгуулиа төлөөгүй, зөрчлөө арилгаагүй тохиолдолд цахим төрийн үйлчилгээг авдаггүй байх, магадгүй постууд дээр орж гарах зэрэг асуудлуудад анхаарч үзэх нь зүйтэй” гэдэг саналыг хэллээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …