Туркэд болсон газар хөдлөлттэй холбоотойгоор Улсын онцгой комисс болон Гадаад харилцааны яамнаас шаардлагатай тусламж үзүүлэх саналыг хүргүүлж, Турк улсын Элчин сайдын яамнаас тус саналыг хүлээж авсан. Аврах баг болон шаардлагатай хүмүүнлэгийн тусламжтай холбоотойгоор өнөөдөр /2023.02.07/ Засгийн газар ээлжит бус хуралдлаа.
Шадар сайд С.Амарсайхан:
Турк улсад болсон газар хөдлөлтийн улмаас олон хүн амь насаа алдаж, бэртэж гэмтсэнд Монгол Улсын засгийн газрын зүгээс гүн эмгэнэл илэрхийлье.
Эмч сувилагч нийлсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг илгээх болсон. Мөн хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд бараа бүтээгдэхүүний туслалцааг Турк болон Сири улсад давхар үзүүлэхээр Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэлээ.
Тухайлбал, майхан сав, хөнжил гудас, хувцас, хоол хүнс, лаа, чүдэнз гэх мэт бүх бараа бүтээгдэхүүн хэрэгтэй гэдгийг холбогдох албаныхан бидэнд мэдээлж байгаа. Тэр дундаа махан нөөц, лаа, чүдэнз, хөнжил зэрэг бусад бараа бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ” гэв.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …